Уйдмааргүй байна


Хэзээ ч уйдашгүй дуу, хэзээ ч уйдашгүй кино, хэзээ ч уйдашгүй ном, хэзээ ч хэзээ ч.....
Гэвч би хэзээ ч уйдахгүй гэж бодож байсан дуунаасаа, хэзээ ч уйдахгүй гэж бодсон киноноос уйдна, хүмүүсийн хэзээ ч уйдашгүй гэж хэлсэнг сонирхон шохоорхон хэзээ ч уйдашгүйг нь батлах гэж оролдоно. Хүмүүсийн 2, 3 удаа уншаад уйддаггүй номыг 2 дахь удаагаа унших гэж хичээгээд ч чадахгүй, нэг л мэдэхэд уйдчихна. Би ийм уйдамтгай юм уу, эсвэл хүмүүс арай бага уйддаг зүйлсээ хэзээ ч уйдашгүй гэж нэрлэдэг юм болов уу?

Эсвэл би тэр уйдамгүй гайхамшигт сайхан бүтээлүүдийг нь ойлгож мэдрэх мэдрэмж дутуу юм болов уу? Гэтэл би өөрийгөө мэдрэмж сайтай гэж боддог хэхэ.
Хүмүүс ч бас ялгаагүй юм шиг. Шинэ танилууд эхэндээ сонирхол татна. Тэгээд таниж мэдээд ирэх тусам сонирхол татахаа болино. Аа үгүй юм байна. Зарим хүмүүс таниж мэдэх тусам хайр татна, сонирхол татна. Уулзахыг хүснэ, харахыг хүснэ. Тэхээр хүмүүс арай өөр юм байна.

Гэвч тэр хүний бүх зүйлийг нь мэдээд ирэхээр бас л уйдна, сонирхолгүй санагдана. Аан тэгвэл тэр хүний бүх зүйлийг нь мэдэхгүй байхад болох биш үү, гэтэл сонирхлыг минь татсан болохоор илүү ихийг мэдэхийг хүснэ. Хэзээ нэгэн цагт бүгдийг нь мэддэг болно.
Өө ямар их зөрчилдөөн бэ? Нэг болохоор сонирхолтой ч юм шиг, нэг болохоор уйтгартай ч юм шиг. Ер нь энэ хорвоод мөнхөд сонирхолтой байх тийм зүйл байхгүй юм биш үү? Ер нь яагаад заавал тийм зүйл байх ёстой гэж? Байхгүй байсан ч адилхан.

Ирээдүйн нөхрөөсөө уйдвал яанаа? Энэ зүрх сэтгэл үү? Юу хүсээд байгааг нь ойлгоход бэрх юмаа.
Оюун ухаан минь ганцхан хүнийг насан турш хайрлаж, амьдрах болно гэж хэлнэ. Гэтэл энэ тэнэг уйдамтгай зан ийм зүйл дээр илрээд байвал би яах болж байна. Тэгж тэнэгтэхгүй л гэж найдий даа. Ккккк.
Хамаагүй ээ, би оюун ухаан, үзэл бодол чамд л үнэнч байх болно. Энэ хүсэл, сэтгэл юу ч гэж байсан хамаагүй.

2 comments:

Anonymous said...

salhind hiisch baigaa hamhuuliin medremj. yu taaraldsanaa heregleed l uzeed l yavaad baidag negen hamhuul. uuruu buteeh, hussen zuilee bii bolgoh gesen yamar ch chadvargui, ermelzelzgui. zugeer l hereglegch, idegch, uugch, amsagch gesen utgiig iltgesen saraachmal baina.

Ariuhaa said...

You're right, anh bichij bhda l oilgoson, tiimes l uidmargui bn nerlesen ym shu de. Thanks.

Post a Comment

Design by Blogger Templates