"Эрх чөлөөтэй байхуйн урлаг" номноос /Өлзийтөгс/
Өөрийнхөө зурсан ертөнцөд
Өөрийнхөө босгосон байшин дотор
Өөрийнхөө л зохиосон дууг дуулаад
Өөрийнхөөрөө би амьдарч байна
Эгшин хором нь миний тоололтой
Эвлэсэн бүхэн нь хурууны минь ортой
Энэ л ертөнцийн мөч бүхэнд
Эрх чөлөөний минь амь цохилоостой
Өвчин, шаналал, хайр, тэмүүлэл-
Өөрийн гэсэн юм бүхэн минь...
Гагцхүү үнэнээр бүтсэн амьд халуун төрхтэй
Газар дээрх диваажинд би амьдарч байна
Зүрх сэтгэлийг минь эзэгнэн байдаг
Зүйргүй их нам гүмийн дунд
Хэнээс ч хамааралгүй ганцхан амьдралынхаа
Хэмжээлшгүй жаргалыг урлаж сууна
Posted at 9:53 PM | Labels: Би дуртай |
Subscribe to:
Post Comments (Atom)
3 comments:
Өлзийтөгс -ийн шүлэгнүүд үнэхээр сайхан шүү.
Чи дуртай юм байна, би ч гэсэн дуртай, ккк
tiim shu, buur ih durtai bolj bnaa
Хайраа энэ маш их таалагдлаа
Post a Comment