Ичиг ичиг (Ноён хутагт Данзанравжаа)

Аяа бас, буян хураасангүй насжсан хөгшид ичиг
Аяа бас, сэтгэлээ зассангүй гангалагч залуус ичиг
Аяа бас, номыг сэтгэлтэйгээ нийлүүлсэнгүй мэргэд ичиг

Аяа бас, албатаа алаглагч ноёд ичиг
Аяа бас, аавыгаа өргөхгүй эрийг өргөгч охид ичиг
Аяа бас, төрийг цуугиулагч түшмэд ичиг

Аяа бас, номыг үл суран элдвийг сурагч банди нар ичиг
Аяа бас, бясалгалыг пад хэмээн бархирагч егүзэр нар ичиг
Аяа бас, өдөр хийдэд суугаад шөнө айл хэсэгч хуврагууд ичиг

Аяа бас, өөрөө айл хэсэж ирээд эхнэрээ шаргаагч эрчүүд ичиг
Аяа бас, эрчүүдийн үгэнд орохгүй бусадтай ханилагч эхнэрүүд ичиг

Аяа бас, энэ гэмүүд надад буй бол олны дундаас би ганцаар ичиг
Аяа бас, хэрэв бусад их бага буй бол хэн ч болов тэр ичиг ичиг
Аргаа бүү барагтун,
Аай, хөөрхийнүүд минь ээ

2 comments:

Арслантай авдар said...

Аяа бас аймаар хэлсэн байдын шүү.Ичиг ичиг

tsbarsaa said...

Бурхан минь миний тухай л яриад байхиг байна, ;)
Санж л явай

Post a Comment

Design by Blogger Templates