Бороон дундах үнсэлт

Үнсэлт үнсэлтийн дундаас бороон дунд үнсэлцэх ямар байдаг бол? гэж бодогдоод... Би өөрөө үзээгүй болохоор хэхэ. Бас зуны улиралд хамгийн дуртай болохоор зун цагаа санагалзаад бороо харсан чинь сайхан байна шүү. Харахад бол их л романтик харагдаж байна шүү. Хайртайгаа учрахаар бороон дунд заавал үнсэлцэнээ ккк.






Read more...

Нүд харснаараа ханасангvй, чих сонссоноороо дүүрсэнгvй

Наран доор ажиллагч хүмүүний бvх хөдөлмөрийн ашиг нь юу вэ?
Нэгэн үеийнхэн явж нөгөө үеийнхэн ирсээр байвч
Дэлхий ертөнц үүрд үлддэг.
Түүнчлэн нар мандсаар, жаргасаар,
Хаанаас манддаг тэр л газар уруугаа яарсаар байх ажээ.
Салхи өмнө зүгт үлээж, тэгснээ хойд зүг рүү эргэж,
Улмаар өөрийн тойргоороо дахин давтан эргэлдэх ажгуу.
Бүх гол далайд цутгавч далай нь дүүрдэггүй.
Дахин буцаж урсахын тулд хаанаас эхэлсэн тэр газартаа голууд буцаж урссаар байдаг.
Хүн үүнийг хэлэхийн аргагүй бvх зүйл залхмаар юм.
Нүд харснаараа ханасангvй, чих сонссоноороо дүүрсэнгvй.
Юу ч байсан, тэр нь байх болно.
Юу хийгдэж байсан, тэр нь мөн хийгдэх болно.
Иймээс наран доор шинэ юм юу ч алга.
Хэн нэг нь ямар нэг юмыг “Үүнийг хараач, энэ шинэ зүйл байна” гэж магад.
Тэр нь хэдийн биднээс өмнө байсан зүйл юм.
Өнийн юмс дурсагдахгүй, хожим болох юмс ч ирэх үеийнхний санаанд үл үлдмой.


Read more...

Бодол дунд төөрөхүй



Орох дуртай нэгэн сайтаас нийтлэл уншиж байтал доор нь нэг найз маань сэтгэгдэл үлдээжээ. Найз маань гэдгийг яаж мэдсэн гэвэл түүний nick name-р нь л дээ. Тэр сэтгэгдэлдээ юу гэж бичсэн бэ гэхээр:
-6 настай дүү маань надаас аав минь хаашаа явсан талаар асуусан юм. Тэгэхэд нь би : тэнгэр лүү явчихсан гэж хэллээ. Тэгсэн чинь “-тэгвэл эмээ өвөө хоёр?” Гэхэд нь би: “-мөн л тэнгэр лүү явсан” гэж хэллээ. Тэгсэн хэсэг чимээгүй сууж байснаа гунигтайгаар “-би ч гэсэн тэнгэр лүү явах юм уу? Тэгвэл амьдрах ямар ч хэрэггүй юм байна шүү дээ!” Гэж хэлсэн юм даа! 6 настай хүүхэд шүү! Найзаа хүний амьдралын утга учир юу вэ? Гэж бичсэн байлаа.


Үнэхээр амьдралын утга учир юу юм бэ? Үүнийг ойлгох гэж заримдаа нэг их бодохийн. Заримдаа болохоор заавал тэрнийг мэдэх гээд ч яахийн ер нь ямар ч утга учир гэж байдаггүй юм биш үү гэж бодогдоно. Амьдрал өөрөө угаасаа сонирхолтой юм чинь гэж өөрийгөө тайвшруулна. Гэтэл заримдаа бас хэцүү зовлонтой санагдах үед ингэж амьдрахаар үхэх нь үнэн юм чинь хурдхан үхчих нь дээр юм биш үү гэж бодогдоно. Гэхдээ л энэ амьдрал, энэ бүхний цаана нэг утга учир байгаа байх гэж бас найдна... Би ер нь ингэж их боддог хүн үү?, эсвэл бусад хүмүүс ч гэсэн над шиг боддийн бол уу? За бусад хүмүүс ч надад ямар хамаа байхав дээ.

Ер нь тэгээд ажиглаад байхад хүн өөрийнхөө үзэл бодол, төсөөллийг л хамгийн зөв, үнэн гэж боддог юм шиг. Миний шаал тэнэг гэж боддог хүн (тэнэг нь ч хаашаа юм, тэнэг хүн гэж байдаггүй, тэнэг үйлдэл гэж бий гээд байгаа биз)өөрийнхөө бодол төсөөллийг хамгийн зөв гэдэгт итгэж л байгаа. Аа бас хэн нэг нь намайг бас тэгж бодож л байгаа байх. Гэтэл бодит байдал хэнийх нь ч төсөөллөөс тэс өөр байж болно. Өөр ч байгаа байх. Харин тэр бодит байдлыг олж харахын тулд их л хичээх хэрэгтэй болох нь дээ. Гагцхүү тэр үнэнийг хайж яваа нэгэн юм уу даа би. Тиймдээ ч Ертөнцийг харах миний цонх үнэнд ойрхон байгаасай гэж хэлэх, бодох дуртай юм байна.

Би уг нь яг одоо бол зөв замаар яваад байна л гэж бодоод байгаа. Гэхдээ үнэндээ зөв, эсвэл буруу нь энэ амьдралын эцэст л мэдэгдэх байх даа. Өмнө нь мэдэж ч магадгүй. Би таашгүй.


Read more...

"Монголын нууц товчоо"-г сонсох уу


Нэтээр хэсч яваад "Монголын нууц товчоо" зохиолыг аудио хэлбэрээр нь тавьсныг олж ихэд олзуурхан авч сонсов. МНТ-г уншиж амжаагүй над мэтийн хүмүүст хэрэгтэй болов уу гэж санаад оруулчлаа. Дараах холбоосоор татаж аваарай. Эсвэл http://www.khelzasag.mn/ энд бас байгаа.

1-4-р бүлэг http://share.gogo.mn/4479891232917906
5-8-р бүлэг http://share.gogo.mn/11726011232917572
9-12-р бүлэг http://share.gogo.mn/20924191232918123


Read more...

2 butterflies

Энэ дууг өчигдөр нэг найз маань гоё дуу, үгийг нь олоод өгөөч гэхээр нь хайж олоод сонссон чинь надад бас таалагдав. Үг ба аялгуу нь гоё юм. Бас энэ эрвээхэйнүүдийг харсан чинь сэтгэл нэг л тайван болоод ирэхийн. Энэ эрвээхэйнүүд яаж ийм үзэсгэлэнтэй байдаг байнаа.


Read more...

Design by Blogger Templates