Цаг агаар

Хятадын Гуанжоу гэдэг хотод сурч амьдраад одоо бараг 1 жил хагас болох нь ээ. Энд улс орны хөгжил сайн байна аа. Сурах юм их, зохион байгуулалт, төлөвлөлт сайн гэж дүгнээд байгаамаа. Газар зүйн байрлалаар яривал ХонгКонгоос 150 км орчим зайд оршдог. Хятадын хамгийн урд зүгт юм даа. Цаг агаарын хувьд жаахан төвөгтэй. 4 сараас эхлээд 10 сар хүртэл халуун зун гэсэн үг. Их халуун чийглэг, өрөөндөө агааржуулагч сэнсгүй бол тэгээд хэцүү дээ, шөнө унтаж ч чадахгүй. Бороо орсон үедээ бол дажгүй сэрүүхэн. Тэгээд 11 сараас эхлээд гэнэт өвөл болчихно. Гэхдээ эндэхийн өвөл цас мас орж, хальтаргаа мөс болохгүй лд. За +20 градус болоод ирэнгүүт хүйтэн болж эхэлнэ дээ. Өвөлдөө хамгийн хүйтэндээ +5 градус орчим гэж байгаа. Гол юм нь энд байшин дотор халаалтын систем паар гэж юм байдаггүй.Тиймээс гэртээ, сургууль дээрээ өрөөндөө байнга зузаан хувцастай дулаалж явахгүй л бол үнэн зутруу хүйтэн. Дотор гадаа яг адилхан байна гэсэн үг лд. Далайн ойролцоо чийглэг газар гэдэгтэй нь л холбоотой байх. Эндэхийн +20 градус манай монголын +20 градус шал өөр юм л даа. Тэрийг нь мэдэхгүй анх ирж байхдаа энд чинь өвөл болдоггүй хүйтэрдэггүй гэсэн гээд дулаан хувцас гутал юу ч байхгүй мөнхийн халуун газар ирчиж гэж бодоод явж байтал гэнэт хүйтрээд өмсөх хувцасгүй 7 хоног шахуу даарж яваад баахан өвдсөн дөө. Дээр нь миний бээрэгийг ч хэлэх үү, мангар зузаан явна, монголд өмсдөг шиг өвлийн гутал өвлийн куртка өмсөөл явна. Харин оюутнуудыг ажиглаж байхад бас сонин. Халуун газрын, жишээ нь Тайланд, Индонез, Ветьнам оюутнууд анх ирж байхдаа бол дулаан хувцаслана гэж мэддэг ч гүй байх зайлуул, тэр хүйтэнд зуны таавчиктай, шорттой л яваад байна. Яагаад гэхээр тэд нар нутагтаа байхдаа тийм зузаан куртка гутал гэх мэт хэрэглэж үзээ ч үгүй хүмүүс, эргээд гэртээ харилаа гэхэд нөгөө хувцаснууд нь хэрэглэхгүй болчихдог байгаан. Тэгээд мэдэхгүй даардаггүй юмуу гүрийгээд байдиймуу. Тэгсэн чинь орос, казакстан гээд манай хойд зүгийнхэн бол тэгээл сайхан дулаахан зузаан явна даа харин ч нэг. Тэгээд халуун газрынхан асууна, танай монголд хасах градустай цас ордог гээ биздээ яагаад чи даараад байгаан гэнэ хэхэ. Үнэндээ тэгээд хүйтэн ч гэсэн биднуус чинь баглаж боож зузаалж аваал гардаг, дотор ороол сайхан дулаан байдаг юм билээ шд. Бас тэгээд бодохоор манай монгол ядуу, дээрээс нь цаг агаарын хүнд нөхцөлд маш их зардалтай амьдарж байгаам шүү. Өвлийн хувцас, түлээ нүүрс, барилгын материал, дулааны шугам гээд л явж өгнө. Гэхдээ энэ хүнд хатуу нөхцлийг даваад л амьдарч ирсэн нь бидний өвөг дээдэс мориор дэлхийн талыг эзлэсний бас нэг нууц нь биз гэж бодном.

0 comments:

Post a Comment

Design by Blogger Templates