Бодол дунд төөрөхүй



Орох дуртай нэгэн сайтаас нийтлэл уншиж байтал доор нь нэг найз маань сэтгэгдэл үлдээжээ. Найз маань гэдгийг яаж мэдсэн гэвэл түүний nick name-р нь л дээ. Тэр сэтгэгдэлдээ юу гэж бичсэн бэ гэхээр:
-6 настай дүү маань надаас аав минь хаашаа явсан талаар асуусан юм. Тэгэхэд нь би : тэнгэр лүү явчихсан гэж хэллээ. Тэгсэн чинь “-тэгвэл эмээ өвөө хоёр?” Гэхэд нь би: “-мөн л тэнгэр лүү явсан” гэж хэллээ. Тэгсэн хэсэг чимээгүй сууж байснаа гунигтайгаар “-би ч гэсэн тэнгэр лүү явах юм уу? Тэгвэл амьдрах ямар ч хэрэггүй юм байна шүү дээ!” Гэж хэлсэн юм даа! 6 настай хүүхэд шүү! Найзаа хүний амьдралын утга учир юу вэ? Гэж бичсэн байлаа.


Үнэхээр амьдралын утга учир юу юм бэ? Үүнийг ойлгох гэж заримдаа нэг их бодохийн. Заримдаа болохоор заавал тэрнийг мэдэх гээд ч яахийн ер нь ямар ч утга учир гэж байдаггүй юм биш үү гэж бодогдоно. Амьдрал өөрөө угаасаа сонирхолтой юм чинь гэж өөрийгөө тайвшруулна. Гэтэл заримдаа бас хэцүү зовлонтой санагдах үед ингэж амьдрахаар үхэх нь үнэн юм чинь хурдхан үхчих нь дээр юм биш үү гэж бодогдоно. Гэхдээ л энэ амьдрал, энэ бүхний цаана нэг утга учир байгаа байх гэж бас найдна... Би ер нь ингэж их боддог хүн үү?, эсвэл бусад хүмүүс ч гэсэн над шиг боддийн бол уу? За бусад хүмүүс ч надад ямар хамаа байхав дээ.

Ер нь тэгээд ажиглаад байхад хүн өөрийнхөө үзэл бодол, төсөөллийг л хамгийн зөв, үнэн гэж боддог юм шиг. Миний шаал тэнэг гэж боддог хүн (тэнэг нь ч хаашаа юм, тэнэг хүн гэж байдаггүй, тэнэг үйлдэл гэж бий гээд байгаа биз)өөрийнхөө бодол төсөөллийг хамгийн зөв гэдэгт итгэж л байгаа. Аа бас хэн нэг нь намайг бас тэгж бодож л байгаа байх. Гэтэл бодит байдал хэнийх нь ч төсөөллөөс тэс өөр байж болно. Өөр ч байгаа байх. Харин тэр бодит байдлыг олж харахын тулд их л хичээх хэрэгтэй болох нь дээ. Гагцхүү тэр үнэнийг хайж яваа нэгэн юм уу даа би. Тиймдээ ч Ертөнцийг харах миний цонх үнэнд ойрхон байгаасай гэж хэлэх, бодох дуртай юм байна.

Би уг нь яг одоо бол зөв замаар яваад байна л гэж бодоод байгаа. Гэхдээ үнэндээ зөв, эсвэл буруу нь энэ амьдралын эцэст л мэдэгдэх байх даа. Өмнө нь мэдэж ч магадгүй. Би таашгүй.

2 comments:

... said...

Энэ дэлхийд дээр хүмүүний төрлийг олоод төрсөн нь бидний хувьд маш их аз завшаан, хувь тохиол гэж боддог. Утгатай байх уу утгагүй байх уу гэдэг бол зөвхөн биднээс л хамаарна. Хэцүү цагт хэцүү байна, яах вэ, тэр тэгж байхад би ингэж байна гээд л муу бодолд автахгүй байх нь дээр. Харин би яагаад ийм байдалд орчихов гэж бодон. Өчигдөртөө өөрийнхөө хувьд 100% дүгнэлт өгч ирээдүйрүү зоригтой тэмүүлэх хэрэгтэй л гэж боджийнэээээ

Unknown said...

Амьдралын утга учирыг би л хувьдаа ойлгох гээд байх шаардлаггүй гэж боддог. Эцэг эх маань биднийг амьдар гэж төрүүлсэн. Бид зорилготой сайхан амьдрах хэрэгтэй. Юм болгон утга учиртай байх албагүй шүү дээ. Зарим хүмүүс амьдрал утаггүй байна гээд л байдаг үнэндээ утагтай байх эсвэл утаггүй байх нь 100 хувь өөрөөс нь хамаарна. Тийм уу ???

Post a Comment

Design by Blogger Templates