Секс ба Дотно харилцааны эрэл, дотно харилцаа гэж юу вэ?


Хэн нэгэнтэй дотно байхын тулд яах вэ? Хайр гэж юу вэ? Дотно байдал гэж юу вэ? Та үерхлээс юуг эрж хайдаг вэ?

Дик Пурнел

Оюутны Уриалга сэтгүүлд Доктор Хенри Брэнт: Хосууд над дээр ирээд, “Эхэндээ бэлгийн харилцаа бол сэтгэл татам сайхан санагддаг, Харин дараа нь өөрийнхөө тухай болон хамтрагчийнхаа тухай бодоод үзэхээр, инээдтэй санагдаж эхэлдэг. Үүний дараа бид хоорондоо таарч тохирохоо болин маргалдаж, эцэстээ салдаг. Одоо бол бид өстөн дайснууд л гэсэн үг” гэж ярьцгаадгаас нь харахад тэдэнд адил төстөй тал байна гэж дурдсан байна.

Энэ адил төстөй талыг би “Өглөө- сэтгэцийн гажуудал” гэж нэрлэдэг юм. Бид өглөө сэрсний дараа дотно байдал огт үгүй болсныг мэдэрдэг. Бэлгийн харилцаа нь үнэндээ биднийг огт сэтгэл хангалуун болгодоггүй бөгөөд анх хүсч байсан тэр байдлаар төгсдөггүй. Өөрөөр хэлбэл хувийн сэтгэл ханамжаа эрж хайсан амиа бодсон хоёр хүн л харагдаж байна. Жинхэнэ хайр ба дотно байдал нь “хоромхон зуур” бий болдоггүй бөгөөд та, өөрийгөө ганцаардмал байдлаас нэгдмэл байдлыг хайж байгаагаа ойлгох болно. Хүн бүрийн амьдралд:
Бие махбод,
Сэтгэл хөдлөл,
Оюун ухаан,
Нийгэм болон
Сүсэг бишрэл гэсэн хэсгүүд нь чухал нөлөөтэй байдаг.
Эдгээр таван хэсгүүд нэгдмэл байснаар үр дүнд хүрдэг. Дотно байдлыг эрж хайхдаа бид үүнийхээ тайлбарыг өнөөдрөөс эсвэл өчигдрөөс хайдаг. Бидний гаргадаг алдаануудын нэг нь “хоромхон зуурын” сэтгэл ханамжийг хүсдэг явдал юм. Хэрэв бидний дотно байх гэсэн харилцаа бүтэхгүй бол бид “хялбар” арга замыг хайж эхэлдэг.
Бид юунаас үүнийг эрж хайдаг вэ? Бие махбод, оюун ухаан, нийгэм, сэтгэл хөдлөл болон сүсэг бишрэл зэргээс үү? Тэгэхээр бид бие махбодын хэрэгцээнүүдээ илүү анхаарал тавьдаг. Бусад дөрвөн талбар дээр дотносохоос илүү бие махбодын хувьд дотносох нь илүү амархан байдаг болохоор тэр. Таны хэр яарч байгаагаас шууд хамаарч хагас цаг эсвэл хэдхэн хормын төдийд л эсрэг хүйсний хэн нэгтэй бие махбодын хувьд дотно болж болно. Бие махбодын хүслээ бэлгийн харилцаагаар түр хугацаанд хангаж болдгийг та удалгүй олж мэддэг. Гэвч бидэнд үүнээс илүү гүнзгий хангагдаагүй хэрэгцээ байсаар байдаг.
Таны хүсэл тачаал илүү их болж, бэлгийн харилцаанд орсны дараа та үүнээс залхах үедээ яадаг вэ? Энэ байдлаа хүмүүс “бид хайранд умбасан, тиймээ би үнэхээр хайрласан болохоор бэлгийн харилцаанд орсон “ гэж хэлдэг боловч тэд сэтгэл ханамжтай үлддэггүй, өөрсдөө буруу зүйл хийсэн мэт байдлыг мэдэрдэг.
Америкийн дээд сургуулиудын ихэнх оюутнууд дотно байдлыг эрэлхийлэн “Одоо л жинхэнэ дотно байдал, үүрд үргэлжлэх хайрыг оллоо” гэж найдан, нэг үерхлээс нөгөөд шилжин явдаг нь надад ажиглагдсан.

Бидний үнэхээр хайж байгаа тэр зүйл бол бэлгийн харилцаа биш гэдэгт би итгэдэг. Бид үнэхээр юу хайдаг вэ? гэхээр дотно байдлыг хайдаг.

Дотно байдал гэж юу вэ?

Орчин үед хүмүүс дотно байдал бол бэлгийн харилцаа гэж ойлгох болсон. Гэвч үнэндээ дотно байдал гэдэг бол үүнээс ч агуу зүйл юм. Дотно байдал нь амьдрал дээр бие махбод, нийгэм, сэтгэл хөдлөл, оюун ухаан, сүсэг бишрэлийн талуудаар хэмжигддэг.
Дотно байдал гэдэг нь үнэндээ Бүх л амьдралаа хуваалцахыг хэлнэ. Хүн бүрт ийм хүсэл байдаггүй гэж үү? Та хэн нэгэнтэй амьдралаа хуваалцан, ойр дотно байхыг хэзээ нэгэн цагт хүсэж байгаагүй гэж үү?

Маршал Ходж “Хайрын талаарх таны айдас” гэсэн номондоо “Бид бүгд хайраа илэрхийлэх, дотносох болон энхрийллийн хором, мөчүүдийг хайдаг боловч яг тэр мөчдөө үргэлж ухарч няцдаг. Бид хайраас айдаг” гэж хэлсэн байна. Мөн тэрбээр номондоо “Хэн нэгэнд та дотносох тусам, шаналал ихэсдэг.” гэж хэлсэн байна. Зүрх сэтгэлийн зовиур шаналал олох вий гэх айдас биднийг жинхэнэ дотно байдлыг олохоос холдуулдаг.

Би Өмнөд Илиной мужийн Их сургуулиудаар цуврал лекц зааж байсан юм. Лекцийн дараа нэгэн эмэгтэй “ Би тантай найз залуугийнхаа асуудлын талаар ярилцах хэрэгтэй байна.” гэж хэлэхэд нь ярилцахаар суусан юм. Тэр эмэгтэй надад асуудал, бэрхшээлүүдийнхээ тухай ярив. Хэдэн хормын дараа тэр нэг ийм зүйлийг хэлсэн “Би дахиж хэзээ ч шаналж зовохгүй байхыг хичээх болно.” гэхэд нь бид түүнд “Өөрөөр хэлбэл чи дахиж хэзээ ч хайрлахгүй гэсэн шийдвэр гаргаж байна.” гэв. Тэр намайг өөрийг нь буруу ойлгосон гэж бодсон бололтой үргэлжлүүлэн “Үгүй ээ, би тэгж хэлэх гээгүй юмаа. Би зүгээр л дахин шаналж зовмооргүй байна. Би амьдралдаа шаналахыг хүсэхгүй байна.” гэхэд нь би “Тиймээ, чи амьдралдаа ямар ч хайрыг хүсэхгүй байгаа хэрэг байна.” гэж хэлсэн юм. Хайр хүнээс тодорхой хэмжээний золиосыг шаарддаг. Зарим тохиолдолд хайр нь шаналал авчрах үе ч бий.

Хүн амын бараг зуун хувь нь өмнөх харилцаанаас ямар нэгэн шархыг амсаж байсан гэдэгтэй та санал нэгдэх байх. Тэгэхээр та сэтгэлийн шаналалаа хэрхэн давдаг вэ? Тухайн шаналалаа нуухын тулд бидний ихэнх маань хүмүүст миний нэрлэдгээр “давхар сануулга” дохио өгдөг. Бид хүмүүст “Сонсооч, Би чамтай ойр дотно байхыг хүсч байна, би хайрламаар байна бас хайрлуулмаар байна гэхдээ хүлээгээрэй би өмнө нь шархалж байсан юм. Гэвч би энэ талаар яримааргүй байна. Тийм зүйлийн тухай ч сонсмооргүй байна” гэж хэлдэг шүү дээ. Бид өөрсдийн зүрх сэтгэлдээ гадны хэн нэгнийг нэвтрэхээс хамгаалж хана босгодог. Харин тэр хана биднийг хүмүүсээс тусгаарлаад зогсохгүй бас ганцаардахад хүргэдэг. Үр дүн нь юу вэ? Ганцаардал таны сэтгэлийг эзэмдэж, жинхэнэ дотно байдал болон хайрыг амсах боломжгүй болгодог.



1 comments:

erkuna said...

Сайн байна уу

Tedy.mn сайтын албан ёсны блог нээгдлээ. Баннераа солилцъё. Бас дээр нь танд 500 нэгж бэлэглэнэ.
Та өөрийн эрхэлдэг блогийн хаягаа, 200x50 харьцаатай баннерын хамтаар бидэнд marketing@tedy.mn хаягаар ирүүлнэ үү
Дэлгэрэнгүй: http://blog.tedycenter.com/?option=com_blog&view=show&pid=49

Баярлалаа

Post a Comment

Design by Blogger Templates