Сэтгэл дундрахуй

Ялдамхан чиний минь уруулаас
Янжуурын үнэр ханхийв
Яагаад ч юм бэ тэр үнэрээс
Янагхан сэтгэл минь дундрав

Сайхан чиний минь уруулаас
Сархадын үнэр ханхийв
Дасаагүй тэр үнэрээс
Даамай сэтгэл минь дундрав

Хайртай чинийхээ үнсэлтэнд
Ханасан удаа үгүйсэн
Архи тамхиа больчихвол
Амраглахад илүү таатайсан


Хэний бичсэн шүлэг гэдгийг мэдэхгүй, таалагдаад цээжлэгдсэн тул оруулав.

Улаахан уруулаасаа
Учир битүүлэг үнэр үнэртүүлээд
Хайртыгаа бүү үнсээрэй.
Амраглах хүсэл,
янагийн сэтгэл нь дундрах нь байна шүү. Хэхэ

2 comments:

Арслантай авдар said...

Тасарцан шүлэг байшдээ.Тамхи татдаг хүүхэн үнэссэнээс,тамхины үнсний сав долоосон нь дээр гэжугаамшд хахахахахахааааа

Ariuhaa said...

хахаха харин тийн яг үнэн, үнсний сав долоосонтой адилхан гэжийгаа

Post a Comment

Design by Blogger Templates