Хэмнэх нь зугаатай бөгөөд энгийн


Хэмнэх нь зугаатай бөгөөд энгийн. Та хэмнэх талаар өөрийн үзэл бодол, сэтгэлгээг хэзээ ч өөрчилж болно. Хэмнэх нь таныг саятан болгоно.
Та ямар ч төвөггүй 12 хувийн ашиг бүр түүнээс ч илүүг хүртэж болно. Баян болоход тань инфляци ч таныг дэмжинэ.

Галууны данс нээ

Мөнгийг хуримтлуулж чадсан үед л баялаг бий болно. Хэрэв та өнөөдөр мөнгөтэй сайхан харьцаж чадахгүй байгаа бол хожим орлого тань өсөх үед бүр ч чадахгүй. Ийм хандлага таны орлого нэмэгдэхийн хирээр улам хүчтэй болно.
Та өөрийн зайлшгүй зардлыг өөрийн хүсэлтэй эндүүрч болохгүй. Бидний зайлшгүй гэж нэрлээд байгаа тэр зүйл орлогын хэмжээнд тулж байж л зогсдог. Шаардлагагүй мөнгө үрэхийг зөвтгөдөг хамгийн тэнэг шалтгаан нь "Надад хэрэгтэй байгаа учраас би авах ёстой" гэсэн сэтгэлгээ юм. Үнэн хэрэгтээ бидний хэрэгцээ өчүүхэн бөгөөд, гагцхүү бид өөрсдийгөө л зөвтгөхийн тулд надад хэрэгтэй гэж баталдаг. Хэмнэх нь зугаатай бас хялбар. Хэрэв та амьдралыг бүрэн амтлахыг хүсч байвал хэмнэх ёстой. Гэхдээ урд нь олон удаа оролдож бүтэлгүйтэж байсан тэр аргаараа хийж болохгүй. Хамгийн түрүүнд өөртөө төлбөр хий. Сар бүрийн эхэнд орлогынхоо 10 хувийг тусгай дансанд оруулж бай.
Ингээд галууны дансаа нээлээ. Галууны дансандаа жирийн данснаас илүү урт хугацаатай хадгаламжийн гэрээ байгуул, сар бүрийн эхэнд таны цалингаас 10 хувьтай тэнцэх мөнгө галууны дансанд автоматаар шилждэг болго.
Энэ тусгай дансан дахь мөнгөнд хэзээ ч битгий гар дүр.

Галууны дансан дахь мөнгөнөөс та хөрөнгө оруулах үндсэн зарчмын дагуу хөрөнгө оруулалт хийгээрэй.
Галууны мөнгө өсөхийн хирээр таны амьдрал улам зугаатай болж санхүүгийн аюулгүй байдал тань нэмэгдэнэ.
Галууны данс нь таны сахилга батыг дээшлүүлэх энгийн ухаалаг арга юм.
Та мөнгөнийхөө өнөөдрийн үнэ цэнийг харвал удахгүй хадгаламжиндаа гар хүрч, улмаар дуусгах болно. Харин 10,15 эсвэл 20 жилийн дараа уг мөнгө хэд болохыг хар. Та өнөөдөр цалингийнхаа 90 хувьтай байсан ч 100 хувьтай байсан ч ялгаагүй хүнд хялбар гэлтгүйгээр амьдралаа болгосоор байх болно. Гэхдээ хэтэрхий их мөнгө илүүчлэх гэж оролдсон хадгаламжийн төлөвлөгөө удалгүй нурдаг. Эсвэл ихэнх хүмүүс сарын эцэст илүү гарсан мөнгөө хадгалах гэж оролддог. Гэвч энэ нь бараг илүү гардаггүй тул та цаашид өөртөө хийх төлбөрийг хамгийн түрүүнд сар бүрийн эхэнд гүйцэтгэж байгаарай.
Хэрэв цалин чинь нэмэгдвэл цалингийнхаа нэмэгдэл бүрийн 50 хувийг галууны дансандаа шилжүүлж бай. Ингэснээр цалин нэмэгдэх бүрт таны галуу өсөлтийн түлхэц авна. Та тухайн цалингийнхаа нэмэгдэлд дасаагүй байх учраас эдгээр 50 хувь нь танд ямар ч төвөг болохгүй, Энэ нь хэцүү мэт санагдаж байсан ч хэмнэ. Хэмнэхгүй байх нь хэмнэхээс илүү зовлонг бий болгоно.


Хүүхдүүдээ ч хэмнэх сэтгэлгээнд сургаарай

Хүүхдэдээ анхны халаасны мөнгө өгсөн өдрөөс л хэмнэж сурах нь чухал. Ер нь хүүхдэд аль болох эртнээс "өөрөө төлбөр хийж" сурахыг таниулах нь чухал. Нэгэн хүн найман настай охиндоо халаасны мөнгө өгч эхлэхээр шийдэж, түүнийг машиндаа суулгаад өөрийн амьдарч байсан хотын захын хамгийн ядуу хэсэгт очоод ийн тайлбарлажээ. "Чи ийм газар амьдрахыг хүсч байна уу, эсвэл хувийн байшинд найрсаг хөршүүдийн дунд амьдармаар байна уу? Чи дахиад 10-15 жил ээж аавтайгаа хамт амьдрах болно. Харин дараа нь тусдаа гарч өөрийнхөө амьдралыг дангаараа хариуцах болно. Тэр үед чи ийм муухай газар амьдрах эсвэл сайхан хувийн байшинд амьдрах эсэхээ одоо шийдэж чадна. Энд аав ээжийнхээ өгсөн 10 маркийг юу ч үгүй үрчихдэг байсан хүмүүс амьдардаг юм" гэж хэлсэн гэдэг.
Ингээд гэртээ эргээд ирсэн хойноо тэр охинд зориулсан хуримтлалын төлөвлөгөө зохиосон нь охины хадгалах хүсэлтай байгаа таван марк тутамд аав нь 50 маркийг түүний нэр дээр хөрөнгө оруулалт хийж байхаар болсон байлаа. Энэ нь сард 250 марк болж байв. Тэд энэ төлөвлөгөөгөө долоон жил хэрэгжүүлжээ. Ингээд хэмнэлт бүрт нь төлдөг 2,50 маркийг зогсоов. Охин нь 32 нас хүрэхдээ 200 000 гаруй марктай болсон байв. Харин эцэг нь түүнд энэ хугацаанд ердөв 21 000 маркийн хөрөнгө оруулалт хийсэн юм. Хүн ямар ч мөнгөгүй байх үед л мөнгө амьдралын утга учир болдог, Иймд ирээдүйд таны хүүхдүүд мөнгийг хэт үнэлэх бус, чинээлэг аж байдлыг амьдарлынхаа жирийн, салшгүй бүрэлдэхүүн хэсэг гэж үздэг болоход таны хувь нэмэр үнэхээр их юм шүү.

2 comments:

sanakae said...

Монголын хувьд гэх юм уу даа цалингийн 10 хувийг итгэсэнч маргааш яах бол гэж итгэхгүй байгаа банкандаа хадгалуулна гэдэг бол хүнд асуудал. Нэг үгээр цалингийн 10 хувь гэдэг нь өнөөдөр бидний хувьд цалинг байхгй болгож байгаатай адил хэхэ.
Бидний хувьд биш миний хувьд ч юм уу.
Гэхдээ урт хугацааны хуримтлал бий болгоно гэдэг бол зөв санаа байгаа юм.

saranuul said...

NEG DARKHAD NEREE MARTANA.
HOYR DARKHAD HORVOOGOOS HALINA
GURAW DARKHAD WHA HA HA HA...

Post a Comment

Design by Blogger Templates